Tuesday, November 1, 2016

mongol undestnii deel huvtsas зурган илэрцүүд                                    Монголчуудын дээл хувцасны түүх, гоёл чимэглэл. Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэг гаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд, мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумын хотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниган нар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм. Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчууд томоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин, мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруун хэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэг томоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад, барга, үзэмчин, дарьганга нар билээ. Монгол хувцасны түүхэн уламжлал Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болох байнй.
ХVII-XIХ зууны сүүл хүртлэх үе буюу 300 орчим жилийн Монгол орны түүх нь олон арван жилийн дайн байлдааныг ардаа орхисон тайван цагийн түүхэн үйл явдалтай холбогдоно. Энэ үед Монгол орон улс төрийн хувьд харийн гүрний нөлөөнд автсан хэдий ч, монголын ард түмэн соёлын амьдралдаа өмнөх үеэсээ урагш ахисан олон шинэ зүйлийг бүтээн туурвисан болно. 
XVI зууны эцсээр Монголд буддын шашин хүчтэй нэвтэрч эхэлсэн явдал их, бага олон зуун сүм хийдүүд байгуулагдаж, төв суурин газруудад мэдлэг ухаан, уран зохиол болон урлагийн олон салбар хөгжих хөрс суурь тавигдсан болно. Өөрөөр хэлбэл, иргэний уламжлалт соёлын зэрэгцээ шашин-сүм хийдийн чиглэлийн урлагийн төрлүүд хөгжиж эхэлсэн байна.
mongol ulsiin turiin dalbaa zurag зурган илэрцүүд